МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОЛТ

Санамж

  • Хууль зүйн сургуулийн оюутнууд нэг хөтөлбөртэй тул хөтөлбөр сонголтын үйл ажиллагаа явагдахгүй.
  • Ерөнхий суурийн хөтөлбөрт суралцах нийт хугацаа 2 жил байна. 2019 оноос өмнө элссэн оюутнуудад мөн энэхүү журам үйлчлэх ба хөтөлбөр сонголтонд зайлшгүй хамрагдах шаардлагатай.
  • Хөтөлбөр сонголтоо хойшлуулах хүсэлтээс 6/14-ноос өмнө 1- р байрны 103 тоотод гаргаж шийдүүлнэ. Маягтыг энд дарж татаж авна уу.
  • Хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийн биеэр хөтөлбөр сонгох боломжгүй 6/14-ноос өмнө 1- р байрны 103 тоотод мэдэгдэнэ үү. Маягтыг энд дарж татаж авна уу.
  • Хөтөлбөр сонгоогүй, сонголтоо хойшлуулсан оюутнууд ирэх хичээлийн жилд Ерөнхий суурийн хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах ба энэ жилийн батлагдсан хяналтын тооноос үлдсэн хуваариас ирэх намрын улирлын төгсгөлд сонгож болно.
  • Шинжлэх ухааны сургуульд суралцаж буй оюутнууд өөрийн элсэн орсон салбар сургуулийн хөтөлбөрөөс сонгоно. Жишээ нь, Байгалийн ухааны салбарын ерөнхий суурь хөтөлбөрт суралцаж буй оюутан та зөвхөн Байгалийн ухааны салбарын мэргэжлийн хөтөлбөрөөс сонгоно. Бусад сургуулиудын элсэгчдийн хувьд ялгаагүй тухайн сургуулийн хөтөлбөрүүдийн дундаас хөтөлбөрөө сонгоно.
  • Хөтөлбөр бүрд элсүүлэх оюутны хяналтын тоог батлагдсан тушаалын дагуу тогтоосон бөгөөд уг хязгаараас хэтрүүлэн оюутан элсүүлэхгүй. Харьцангуй цөөн тооны оюутан сонгосон хөтөлбөрийн хувьд хөтөлбөр сонголтын үйл ажиллагаа дууссаны дараа МУИС-ийн Захиргааны зөвлөлөөр хэлэлцэн хөтөлбөр хооронд шилжүүлэх, нэгтгэх үндэслэлтэй болохыг анхаарна уу.
  • Хөтөлбөр сонголт хийсний дараагийн улирлуудад тодорхой болзол хангасан оюутнууд хөтөлбөр хооронд шилжих боломжтой. “Суралцагч шилжүүлэн суралцуулах тухай журам”-ыг эндээс  үзнэ үү.
  • Өмнө нь Хөтөлбөр сурталчилах өдөрлөгийн хүрээнд явагдсан 2 удаагийн хөтөлбөр тандалт нь энэ удаагийн Хөтөлбөр сонголтын долоо хоногийн хөтөлбөр тандалтанд хамааралгүй тул оюутан та өөрийн сонирхож буй өөр хөтөлбөрүүдэд Даваа, Мягмар гаригуудад шинээр санал өгөх болно.
  • Хөтөлбөр сонголтын үйл ажиллагаа сургалтын СиСи системээр явагдах тул дурьдсан хугацаануудад интернэт холболттой газар байхыг анхаарна уу.