МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОЛТ

Хөтөлбөр сонголт гэж юу вэ?

Монгол улсын их сургуульд элсэн суралцаж, ерөнхий суурь хичээл судалсан оюутнуудад бакалаврын зэрэг олгох мэргэжлийн хөтөлбөр сонгуулах үйл ажиллагаа юм.

Хугацаа: 

2021 оны 6 дугаар сарын 14- 6 дугаар сарын 18

 

 

Хөтөлбөр сонголтын болзол гэж юу вэ?

Монгол улсын их сургуулийн бүрэлдэхүүн салбар сургуульд элсэж, ерөнхий суурь болон мэргэжлийн суурийн 24-өөс доошгүй багц цагийн хичээл судалсан оюутныг хөтөлбөр сонгох болзол хангасан гэж үзнэ. Сургалтын мэдээллийн системд оюутны баталгаажуулан судалсан F*, NA, NR үсгэн үнэлгээнээс бусад үнэлгээтэй хичээлийг багц цагийг судалсан багц цагт тооцно.

 

Хөтөлбөр сонголтын болзол хангасан эсэхээ яаж мэдэх вэ?

2021 оны 6 дугаар сарын 14-ний 11 цагаас оюутан өөрийн эрхээрээ СИСИ системд нэвтрэн Хөтөлбөр сонголт -> Онооны үзүүлэлт хэсгээс мэргэжлийн хөтөлбөр сонгох болзол хангасан, хангаагүй эсэхээ харах боломжтой.

Санамж: Хөтөлбөр сонголтын болзол хангаагүй гэж бодон хөтөлбөр сонголтоо хийхгүй, хоцрох асуудал үүсдэг тул болзол хангасан эсэхээ заавал орж нягтлаарай.

 

Хөтөлбөр сонголтын онооны жагсаалтыг хэрхэн гаргадаг вэ?

Оюутны оноог тооцоход оюутны голч дүн, цуглуулсан багц цаг болон ЭЕШ-ийн оноо гэсэн үндсэн гурван үзүүлэлтийг хувилан тооцно.

 

Хөтөлбөр сонголт ямар үе шаттай явагддаг вэ

         1. Хөтөлбөрт санал өгөх (2021 оны 6/14-ний 11:00 цагаас 6/15-ны 15:00 цаг хүртэл)

Хөтөлбөр сонгох болзол хангасан эсэх мэдээлэл, оюутны оноо сургалтын мэдээллийн системд гарна. Жагсаалт гарсан цагаас 6/15-ны 15:00 цаг хүртэл цаашид суралцах мэргэжлийн хөтөлбөрүүдэд сургалтын мэдээллийн системээр саналаа өгнө. ШУС, ХШУИС, БС, ЭС, ЗС-ийн оюутнууд 4, ОУХНУС 2 мэргэжлийн хөтөлбөрт санал өгөх боломжтой.

         2. Онооны жагсаалт гарах (2021 оны 6/15-ны 20:00 цаг)

Бямба гаргийн 20:00 цаг гэхэд хөтөлбөр бүрээр санал өгсөн оюутнуудын жагсаалт (байр) гарна.

        3.Хөтөлбөр сонголтоо баталгаажуулах (2021 оны 6/16-ны 09:00 цагаас 20:00 хүртэл)

Лхагва гаргийн 09:00-20:00 цаг хүртэл тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд багтсан оюутан сургалтын мэдээллийн системд өөрийн эрхээр орж зөвхөн 1 мэргэжлийн хөтөлбөрийг сонгож саналаа баталгаажуулна. Бусад хөтөлбөрт өгсөн санал хүчингүй болно. Энэ хугацаанд жагсаалтын дагуу хяналтын тоонд нэмж багтсан оюутнууд сонголтоо баталгаажуулах боломжтой.

Пүрэв гаргийн 09:00-20:00 цаг хүртэл хяналтын тоонд нэмж багтсан оюутнуудын мэргэжил сонголтын баталгаажуулалт үргэлжилнэ.

Баасан гаргийн 09:00 цагаас эхлэн хяналтын тоонд багтаагүй оюутнуудтай онооны жагсаалтын дагуу утсаар холбогдож үлдсэн хөтөлбөрөөс сонгох боломж олгоно. Ингэхдээ хөтөлбөрт саналаа өгсөн оюутнуудтай холбогдож дууссаны дараа саналаа өгөөгүй оюутнуудтай холбогдох тул 6/14-6/15ны өдрүүдэд хөтөлбөрийн саналаа өгсөн бол түрүүлж сонгох боломжтой болно.